БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ЭРХЭМСЭГ НОЁН ЗАФЕР АТЕШИЙН МЭНДЧИЛГЭЭ

Ulanbator Büyükelçiliği 12.04.2021


Эрхэм хүндэт Турк Улсын иргэд ээ,

Эрхэм хүндэт Монголын анд нөхөд өө,

Миний бие Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ороод байна.

Эртний түүхэн холбоотой Монгол Улсад ажиллах нь нэр төрийн хэрэг бөгөөд үүнд туйлын баяртай байна.

Найрсаг Монгол Улс 2011 онд баталсан гадаад бодлогын үзэл баримтлалдаа манай улсыг “Гуравдагч хөрш” хэмээн тунхагласан билээ. Энэхүү бодлогын хүрээнд Монгол Улстай бүхий л салбарын харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь миний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд хэрэгжүүлэх ажлын маань гол зорилго байх болно.

Монгол Улсад түүхэнд дурдагдсан хамгийн анхны Түрэгийн гурван төрт улсын нийслэл хот байсан бөгөөд түүхийн маш олон баялаг, дахин давтагдашгүй дурсгалын өв одоог хүртэл хадгалагдан ирсэн. Түүхэнд эртний турк цагаан толгойгоор бичигдсэн, “Түрэг” болон “Түрэг үндэстэн” хэмээх үгс анхлан дурдагдсан хадны бичээсүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаг. Монгол Улстай нийтлэг түүх, соёлын улбаатай эдгээр дурсгалуудыг хадгалж хамгаалах, таниулах нь бидний тэргүүн зорилтуудын нэг билээ. Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд Монголын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам хөгжүүлнэ хэмээн найдаж байна.

Сүүлийн жилүүдэд 30 – 40 сая ам.долларт хүрээд буй худалдааны эргэлт бодит боломжоос тун бага байна. Энэхүү боломжийг ашиглаж, хоёр орны хоорондох худалдааны харилцааг илүү өндөр түвшинд гаргахын тулд хичээн ажиллах болно.

Туркийн иргэд болон Монгол анд нөхөддөө үзүүлдэг консулын үйлчилгээг илүү чанартай, түргэн шуурхай, 7 хоногийн 24 цаг хүргэдэг болох нь нэн тэргүүний зорилтуудын нэг байх болно. Энэ хүрээнд, та бүхний санал хүсэлтийг нээлттэй хүлээн авна. Бүх үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авахын тулд Элчин сайдын яамны нийгмийн сүлжээний хуудсуудыг ( цахим уудас, Facebook, Twitter) дагахыг зөвлөе.

Энэхүү завшааныг тохиолдуулан эрхэм хүндэт Турк иргэддээ болон Монгол ахан дүүстээ Элчин сайдын яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, хүндэтгэлээ илэрхийлье.

Зафер АТЕШ

Элчин сайд

Atatürk

Monday - Friday

09:30 - 12:30 / 14:00 - 18:00

1/1/2024 1/1/2024 New Year
2/10/2024 2/12/2024 White Moon
3/8/2024 3/8/2024 International Women’s Day
5/23/2024 5/23/2024 Buddha's Birthday
6/1/2024 6/1/2024 Mother and Children’s Day
6/28/2024 6/28/2024 Parliamentary Election
7/10/2024 7/15/2024 Naadam National Holiday
11/2/2024 11/2/2024 Chingis Khan’s Birthday
11/26/2024 11/26/2024 Republic Day
12/29/2024 12/29/2024 National Independence Day